Оросын шигшээ багт виз олгохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-03-29 09:18:27
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багт виз олгохоос татгалзахаар шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд уйваагүй явдал юм гэж Оросын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Светлана Журова мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.
 
“Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам Дэлхийн цомын тэмцээнд оролцох Оросын чөлөөт бөхийн шигшээ багийг виз олгох ярилцлагад оруулахаас татгалзсан нь илэрхий ялгаварлан гадуурхсан үйлдэл юм” гэж өмнө нь ОХУ-ын гадаад хэргийн яамны албан өсны төлөөлөгч Мария Захарова мэдээлсэн ажээ.
 
“Ийм шийдвэр нь хүчтэй өрсөлдөгчдөө зайлуулахад чиглэж байгаа тул энэ асуудлыг олон улсын бөхийн холбоонд хандан шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэж Төрийн Думын депутат үзэж байна.

2018 оны чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болох юм.
 
Лу.Батбаяр

関連ニュース