Хяргас сумын цэцэрлэгээс хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-04 13:47:44
Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын “Ирээдүй” цэцэрлэгээс хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүтээлч ажлуудыг хийсээр байна.

Тухайлбал, цэцэрлэгийн 4 бүлгийн хүүхдүүдийн 60 гаруй эцэг эхэд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо”, “Хөгжмийн хэмнэл”, “Зөв зохистой хооллолт” сэдвээр сургалт хийснээс гадна эцэг эхчүүд хүүхэддээ хэрхэн зөв үлгэрлэх талаар мэдээлэл хийжээ. Тэрчлэн өнгөрсөн долоо хоногт “Бид зөвөөр үлгэрлэгчид” тэмцээнийг 4 багийн дунд явуулсан байна. Энэ үеэр аав нар гурил зуурч элдэх, хүүхдийнхээ үсийг самнах, хувцсыг нь эвхэх, ээж нар хүүхдийн дуу дуулах, монголын уламжлалт шагай шүүрэх, наадгай тоглох зэрэг даалгавруудыг гүйцэтгэжээ.
Тэмцээний 1-р байрыг И.Баярсайхан багштай дунд бүлгийн эцэг эхчүүдийн “Бид чадна” баг, 2-р байрыг О.Дариймаа багштай бэлтгэл бүлгийн “Ирээдүй” баг тус тус эзэлсэн байна. Тэмцээнд оролцсон багуудын шагналд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллах үлгэрийн болон буддаг ном, шоо, сэтгэхүйн тоглоомууд өгчээ.
Б.Батхүү
関連ニュース