"Газар тэнгэрийн савслагад орших Тариат сум -2" номын танилцуулга болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан Тариат сумын соёлын төвөөс нутгийн уугуул Монгол Улсын зөвлөх инженер Чойжилын Цэрэнбатын "Газар тэнгэрийн савслагад орших Тариат сум -2" номын танилцуулга нээлтийг зохион байгуулжээ.
Ч.Цэрэнбат энэ номондоо нутаг орныхоо уул ус, булаг шанд, рашаан, байгалийн гоо үзэсгэлэн, зүй тогтоцыг геологи хайгуул, сансрын зураглал, судалгаа, шинжилгээ, баримт нотолгоонд тулгуурлан мэргэжлийн талаас бичсэн байна. Энэ номоор дамжуулан сумын иргэд болоод хүүхдүүд сумынхаа талаарх мэдээллийг цэгцтэй олж авах боломжийг бүрдүүлжээ.
Дээрх арга хэмжээний хүрээнд "Газар тэнгэрийн савслагад орших Тариат сум -1" номыг сурагчид хэрхэн судалж мэдсэн талаар 9-12-р ангийн сурагчдын дунд "Би нутгаа мэднэ-хөгжүүлнэ" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан, 5-8-р ангийн сурагчдын дунд "Миний нутаг-Тариат" сэдэвт танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг тус тус явуулсан байна.
Эсээ бичлэгийн уралдаанд тус сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Баярмаа 1-р байранд орсон бол танин мэдэхүйн "АХА" тэмцээнд 7б ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ.
Тэмцээн уралдааныг Монгол Улсын зөвлөх инженер Ч.Цэрэнбат ивээн тэтгэж, хамтран ажилласан Соёлын төв, ЗДТГ, Бүрэн дунд сургуулийн хамт олонд өөрийн бичсэн ном, батламжийн хамт дурсгасан байна.

Б.Гэрэлт-Од