“Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн анхдугаар зөвлөлгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан гэр бүлийн нийгэм дэх үүрэг, хариуцлага, гэр бүл дэх эхнэр, нөхрийн үүрэг оролцоо, харилцааг сайжруулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцах мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн гэр бүлийн анхдугаар зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд оролцогчид шийдвэр гаргагчид, албан байгууллагуудад, иргэд, олон нийтэд гэсэн 3 түвшинд хандсан 11 заалттай зөвлөмжийн төслийг хэлэлцэн баталсан байна.
Зөвлөлгөөнд аймгийн 17 сум, 6 багийн ИТХ-ын болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлөл, төрийн байгууллага, хөдөө аж ахуйн болон бизнесийн салбарын 108 гэр бүлийн 250 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Улаанбаатар их сургуулийн багш, гэр бүл судлаач Ж. Баясгалан “Аз жаргалтай гэр бүл” лекц уншлаа.
Тус зөвлөлгөөнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, ДЗМОУБ Архангай -1, 2 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од