ДАШТ-2018-д түрүүлбэл Бразилийн хөл бөмбөгчид тус бүр 1 сая ам.доллароор шагнуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /РИА Новости/. Орос улсад болох Хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн тохиолдолд Бразилийн шигшээ багийн хөл бөмбөгчид тус бүр 1 сая ам.долларын шагнал хүртэнэ гэж Folha de S.Paulo сонинд мэдээлжээ.
Ялалт байгуулсан тохиолдолд ийм хэмжээний шагналыг багийн ахлах дасгалжуулагч Тите болон түүний туслахууд авах бол багийн бусад ажилтнууд үүнээс бага хэмжээний мөнгөөр шагнуулах аж.
Сонинд бичсэнээр, Бразилийн Хөл бөмбөгийн холбоо /CBF/ 2014 онд эх орондоо болсон ДАШТ-д түрүүлсэн тохиолдолд шигшээ багтаа 35 сая ам.долларын шагнал олгохоор амлаж байжээ. Гэвч бразилчууд 4 дүгээр байр эзэлсэн билээ. 2002 оны ДАШТ-д Бразилийн шигшээ багийг аварга болгож байсан дасгалжуулагч Луис Фелипе Сколари тухайн үед 100 мянган ам.долларын шагнал авч байв.
Бразилын баг ДАШТ-2018-ын Е хэсэгт Швейцарь, Коста-Рика, Сербийн багуудтай учраа таараад байгаа билээ.

Э.Аянзаяа