ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1958
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ1954 онд Швед улсын Берн хотод болсон ДХБХ-ны конгресс 1958 оны хөлбөмбөгийн 6 дахь удаагийн ДАШТ-нийг Швед улсад зохиохоор шийдвэрлэсэн юм. “ДАШТ-1958” Швед улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 1958 оны 6-р сарын 8-наас 29-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

Тус ДАШТ-нд
- Европ тивийн 12 баг Австри, Англи, Унгар, ХБНГУ (1954 оны дэлхийн аварга), ЗХУ, Умард Ирланд, Уэльс, Франция, Чехсловак, Шотланд, Швед (Тэмцээний зохион байгуулагч), Югослав
- Хойд Америк ба Төв Америкаас ганц: Мексик
- Өмнөд Америкаас 3 баг: Аргентин, Парагвай, Бразили нийт 16 улс цомын төлөө өрсөлдсөн юм.

Шведийн ДАШТ-нд хожим хөл бөмбөгийн хаан хэмээгдсэн домогт хөлбөмбөгчин Пеле 17 настайдаа ирж тоглон 6 гоол оруулж, Бразили улсын баг анх удаа Дэлхийн аварга цол хүртэв.

Тус ДАШТ-нд ЗХУ, Умард Ирланд, Уэльсийн баг анх удаа оролцсон бөгөөд гурвуулаа хэсгээсээ гарсан амжилт үзүүлж байжээ. “ДАШТ 1958”-ын мэргэн буучаар 13 бөмбөг оруулсан Францын хөлбөмбөгчин Жюст Фонтен шалгарч байжээ.
Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930 ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT1954 ДАШТ1962 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974 ДАШТ1978 ДАШТ1982 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1994 ДАШТ 1998 ДАШТ2002
ДАШТ1930 ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT1954 ДАШТ1962 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974 ДАШТ1978 ДАШТ1982 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1994 ДАШТ 1998 ДАШТ2002
С.Баярсайхан