В.Путин "ДАШТ-2018"-ын хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-06 14:40:04
БЭЭЖИН. /Риа Новости/. Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч ирж магадгүй хэдий ч хамгийн хүчтэй нь ялах нь тодорхой” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хөл бөмбөгийн "ДАШТ-2018" 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох билээ. 
 
Э.Аянзаяа 
関連ニュース