Энэ сард Говь-Алтайн ихэнх нутгаар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-06 17:10:51
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар энэ сард дуу цахилгаантай бороо орох ба мөн үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүйг тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. 
Харин тус аймгийн агаарын температур нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх ба тодруулбал Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэй ажээ. 
 
Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус байх гэнэ.
 
 Э.Нарангэрэл
 
関連ニュース