Архангайн Багшийн сургуулийг 160 гаруй оюутан төгсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-21 15:57:11
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургууль нь 67 дахь төгсөлтөө хийж, төгсөгчдөд ромбо, дипломыг гардуулж өгөв.

Төвийн болон баруун бүсийн аймгуудийг багшлах боловсон хүчнээр тасралтгүй хангаж ирсэн Архангай аймгийн Багшийн сургууль нь энэ хичээлийн жилд гурван багц хөтөлбөрөөр 165 бакалаврын зэрэгтэй багш, 28 магистрын зэрэгтэй багш бэлтгэн төгсгөлөө.  Тус сургуулийг төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлийнхээ ажлыг хийдэг байна.

Багшийн сургууль нь дээрх гурван багц хөтөлбөрөөс гадна багш-бага боловсрол, багш-сургуулийн өмнөх боловсрол, багш-монгол хэл, уран зохиол, багш-гадаад хэл, нийгмийн ажилтан, багш-математик, мэдээлэл зүй гэсэн өмнө хичээллэж байсан хөтөлбөрүүдийг нэмж хэрэгжүүлэхээр төв сургуульдаа саналаа хүргүүлээд байгаа юм байна. 

Б.Гэрэлт-Од
関連ニュース