Зөнч Ахилл муур дараагийн таамгаа харуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
САНКТ-ПЕТЕРБУРГ. /РИА Новости/. Өнөөдөр Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 17:00 цагт Швейцарь-Шведийн шигшээ багийн тоглолт болно. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр өнөөдрийн тоглолтод Швейцарийн багийг хожино гэж зөгнөв.
Таамгийг урьдын адилаар хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг Ахилл муурны өмнө тавьж, сонгуулах маягаар явуулав.
Өмнө нь тэрбээр 4 тоглолтыг зөв таасан хэдий ч ганцхан удаа алдсан юм. Ахилл муур ОХУ-ын шигшээ багийн Саудын Араб болон Египеттэй хийсэн тоглолт болон Иран-Марокко, Бразил-Коста Рикагийн шигшээ багуудын хооронд болсон тоглолтуудын үр дүн зөв тааварласан юм.

Э.Аянзаяа