“ДАШТ-2018”-ын хаалтын ёслолд Умард Солонгосын шадар сайд хүрэлцэн ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-12 17:16:57
МОСКВА. /Аиф/. Энэ сарын 15-нд болох Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хаалтын ёслолд Умард Солонгосын шадар сайд, Солонгосын хөл бөмбөгийн холбооны дарга Ли Рён Нам хүрэлцэн ирнэ. Энэ “Аиф” агентлаг мэдээлэв.

ОХУ-аас Умард Солонгост суугаа ЭСЯ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ Ли Рён Нам Олон улсын хөл бөмбөгийн холбооны урилгаар ОХУ-г зорьлоо гэжээ.

Сануулан дурдахад, “ДАШТ-2018”-ын нээлтэд Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам хүрэлцэн ирж байсан юм.

“ДАШТ-2018”-ын сүүлийн тоглолт Франц болон Хорватын багийн хооронд энэ сарын 15-нд “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болно. 
Э.Аянзаяа 
関連ニュース