Боомын өвчний хяналтын шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-03 10:43:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс энэ сард аймгийн төв Эрдэнэбулган сумын хүнс, түүхий эдийн “ХАСУ” нийтийн худалдааны төвд боомын хяналтын шинжилгээг хийжээ. Боомын хяналтын шинжилгээгээр цуглуулсан дээжинд нян харах, нян судлал, биологийн аргуудаар шинжилгээ хийхэд боомын үүсгэгч илрээгүй байна.

Мөн хяналтын шинжилгээний үеэр тус худалдааны төвийн ажилчдад сургалт зохион байгуулж, “Боом өвчнөөс урьдчилан сэргийлье” санамж хуудас тараасан байна.

Энэхүү боомын шинжилгээг жил бүр хийдэг бөгөөд өнгөрсөн жил хавар хийж байжээ.

Б.Гэрэлт-Од
関連ニュース