Ардын эмч Б.Батчулуун үнэгүй үзлэг, оношилгоо хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-03 18:02:30
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас төрөн гарсан гурван "Ардын эмч" байдгийн нэг Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавъяат эмч, Монгол Улсын мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор, ардын эмч Б.Батчулууныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр өнгөрөгч сар шинийн баяраар “Ардын эмч” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн байна. Ардын эмч Б.Батчулуун энэ удаа есөн нарийн мэргэжлийн эмч нарын хамт нутагтаа ирж, Эрдэнэбулган, Чулуут сумын ард иргэдэд үнэгүй оношлогоо, эмчилгээг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр дотор, зүрх судас, арьс харшил зэрэг есөн чиглэлээр 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ сарын 5, 6-нд Чулуут суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй явуулах юм байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース