Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжлээ
Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас аймгийн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж 30 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тодруулбал, майхан, зөөврийн компьютер, принтер, дэлгэц, зургийн аппарат, дрон, дуран, аяны хөнжил гудас, GPS, гэх мэт 19 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.
1787 өдөр