Байт харвааны спортыг хөгжүүлэх гараагаа амжилттай эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-15 10:06:33

Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт "Чандмань" байт харвааны холбоо байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус холбооны үйл ажиллагааг дэмжин Монголын байт харвааны үндэсний холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг тав хоногийн хугацаатай ирж ажиллаж байна.

Тэрбээр Монголын байт харвааны үндэсний холбооны нэрийн өмнөөс 10 сая төгрөгийн үнэ бүхий байт харвааны нум сум, холбогдох хэрэглэл материалыг Увс аймгийн байт харвааны холбоонд гардуулан өгсөн юм. Тэгэхдээ тус аймгийн өсвөр үе, хүүхэд залуучууд, насанд хүрэгчид шинэ спортын төрөлд өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү Увс аймаг баруун бүсийн аймгуудаас анх удаа байт харвааны спортыг хөгжүүлэх гараагаа амжилттай тавилаа. 

Холбоотой мэдээ