Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 30-ныг хүртэл цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-10 16:20:37

Увс /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх төрийн албан хаагчдын цалинг 8-25 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хэрэгжилт орон нутагт ямар байгаа талаар холбогдох мэргэжилтнээс нь тодрууллаа.

“Төрийн үйлчилгээний албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Харин үйлчилгээний албан хаагчид ажилласан жилээсээ хамаарч цалин нь 5-25 хувиар нэмэгдэж байгаа гэсэн тайлбарыг Аймгийн ТӨАСЗ-ийн Нарийн бичгийн дарга С.Оюунбилэг өглөө.

Мөн төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 30-ныг хүртэл цахимаар явуулж байгаа аж. Шалгалт өгөхөөр бүртгүүлэх гэж буй иргэд бүртгэл дуусахаас хэд хоногийн өмнө систем ачаалладаг тул эрт бүртгүүлэх нь зүйтэй гэдгийг тэрбээр хэллээ.

Холбоотой мэдээ