batkhuu@montsame.mn
2024-03-29 07:56:20
С.Цэцэгбал:Олсныгоо олонтойгоо хуваах шиг сайхан зүйл үгүй
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн барилгын салбарт толгой цохиж яваа “Арвижих-Увс” компанийн тухай мэдэхгүй хүн тус аймагт ховор биз. Зөвхөн барилга бариад зогсохгүй, барилгын материал үйлдвэрлэж, бас хажуугаар нь усалгаатай газар тариалан эрхэлж, гурил будаа ч үйлдвэрлэдэг хөдөлмөрч хамт олон. Энэ компанийг үүсгэн бий болгож, өдий зэрэгтэй хүргэсэн хүмүүс нь Хасгаан Сүхбаатар, Сиддээн Цэцэгбал нарын гэр бүл юм. Хүн хэдий чинээ хөдөлмөрлөнө түүнийхээ үр шимийг төдий чинээгээр хүртдэг гэдэг шиг өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа үр жимсийг өнөөдөр тэд сэтгэл тэнэгэр хүртэж явна. Нэг сэтгэлтэй, хоёр биеийн хийсэн бүтээснийг энд тоочоод баршгүй. Хамгийн сайхан нь олсныгоо олонтойгоо хувааж ирсэн нь тэр хоёрын мөн чанар гэлтэй. “Өдий дайтай яваа минь өглөгч байсны шан харамж” гэх нь сэтгэлд нар гийлгэнэ. Ийм л мундаг, сэтгэл сайтай хүмүүс бидний дунд ажиллаж, амьдарч байгаа нь сайшаалтай, бас бахархууштай юм. За ингээд олныг эс нуршин “Арвижих-Увс” компанийн ерөнхий нягтлан бодогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн НАМЭХ-ны тэргүүлэгч С.Цэцэгбалтай ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.
1782 өдөр