"Торгоны зам" авто ралли Монголын газар нутгаар долдугаар сард дамжин өнгөрнө
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Торгоны
зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах Улсын ажлын хэсгийн
дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тус уралдааны зохион байгуулалтад дэмжлэг
үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, ажиллахыг
холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн
Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж уралдааны үеэр
ажиллах “Орон нутгийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г гаргаж ажиллахыг холбогдох
байгууллагуудад даалгасан байна.
2174 өдөр