Гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-17 09:15:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Цанын баазын талбайд 2019 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн 2 төрөлд нийт 6 насны ангиллаар явуулсан юм. 
Нийт 80 гаруй тамирчин хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс 10-12 насны хөвгүүдийн төрөлд Од цогцолбор сургуулийн сурагч Г.Бат-Ундрал, охидын төрөлд Од цогцолбор сургуулийн Н.Нандинцэцэг нар тэргүүн байрт оржээ.

13-14 насны эрэгтэй төрөлд ОИЦ сургуулийн сурагч Э.Энхбилиг, охидын төрөлд Эрдэнэт хотын Ирээдүйн одод спортын дунд сургуулийн сурагч Ч.Халиун, 
16-17 насны эрэгтэй төрөлд Эрдэнэт хотын Ирээдүйн одод спортын дунд сургуулийн сурагч Энхсайхан, охидын төрөлд тус сургуулийн сурагч Г.Батцэцэг, 

18-28 насны эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цанын спортын мастер Э.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 065 ангийн цанын спортын мастер Л.Уранбайгаль, 
30-39 насны эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлах ахлагч, цанын спортын мастер С.Эрдэнэтовч, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Ө.Сэржмядаг, 
40-50 насны эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин О.Ганбат, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 322 дугаар ангийн тамирчин Б.Байгалмаа нар тэргүүн байртд орсон байна. 
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын зэрэгцээ цанын баазын үйл ажиллагааны эхлэлийг тавьж байгааг нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат онцолж байв. Хойшид энэ талбайг иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн стандартын шаардлага хангасан цанын бааз болгон тохижуулна гэв.

Холбоотой мэдээ