Хог шахагч машин хүлээлгэн ѳгѳв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-11 17:24:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хог тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Хьюндай маяти маркийн хог шахдаг авто машиныг худалдан авч аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө.

2014 онд мөн тус байгууллагын парк шинэчлэлийг нэмэгдүүлэн өөрөө өргөгч Зил 130 маркийн 5 авто машиныг нийлүүлж байсан юм. Дархан сумын тухайд 18 багт 104.0 мянган оршин суугчтай. Иймээс нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилчдын ажлыг хөнгөвчлөх, хогийг түргэн шуурхай татан авч зориулалтын цэгт хаях зэрэгт шаардлагатай техникийг ийнхүү нэгээр нэмэгдүүллээ. Өнгөрсөн жилүүдэд хоггүй Дархан болохын төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд хамтран ажиллаж орон сууцны байр бүрийн гадаа төвлөрсөн хогийг түр агуулах хогийн сав буюу контейнер суурилуулсан билээ.

Холбоотой мэдээ