ayanzaya@montsame.gov.mn
2024-03-29 22:46:24
Худалдааны дайн дэгдэж буй энэ үед БРИКС-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ
МОСКВА. /Коммерсант/. Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтынхаа талаар БРИКС-ийнхээ түншүүддээ ярина. Өнөөдөр эхэлж буй гурван өдрийн уулзалтад ерөнхийдөө АНУ-ын талаар нэг бус удаа дурдагдах юм. Тухайлбал, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкины мэдэгдсэнээр,  Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах Д.Трампын бодлогын эсрэг хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх аж. Үүний зэрэгцээ БРИКС-ийн гишүүн улсын удирдагчид энэхүү уулзалтад Аргентин, Турк, Индонез болон Африкийн хэд хэдэн улсыг урьсан бөгөөд хэлэлцүүлэг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болох аж.  
2074 өдөр