Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ
МОСКВА. /TASS/. Ливаны нийслэл Бейрут хотын боомтод 4.5 магнитудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэсэн хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 78 хүн амь үрэгдэж, 3.7 мянган хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүний тоо огцом нэмэгдэж магадгүй байна гэж эмч нар үзэж байна. Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб болсон хэргийг "Ливаны гамшиг" хэмээн нэрлэж, нөхөрсөг харилцаатай байдаг бүх орнуудаас тусламж хүсэн хандсан байна.
1779 өдөр