Армени-Азербайжаны хил орчмын нөхцөл байдлыг хэлэлцжээ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар утсаар ярих үеэрээ Армени-Азербайжаны хил орчмын нөхцөл байдлыг хэлэлцэж, мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулахаас өөр сонголтгүйг онцолжээ. Энэ тухай Кремлийн ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Хоёр улсын удирдагчид Туркийн талын санаачилгаар утсаар ярьжээ.
1787 өдөр