Шуурганаар төөрсөн хоёр малчныг эрэн хайж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар хоёр хоногийн өмнө салхи 16-24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурсны улмаас Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 161 хүн малдаа яваад сураггүй болсон, тээврийн хэрэгсэлтэй цасанд суусан зэрэг нийт 23 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
2618 өдөр