Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гардуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар өчигдөр авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн зөвлөмжийг гардуулжээ.
2781 өдөр