2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.
2372 өдөр