Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа бодлогоо Азийн улс орнуудад таниулж чадлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо.
“Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцсон юм.
2385 өдөр