Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсэд онцгой анхаарал хандуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 8 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжит чуулга уулзалт боллоо. Тус хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төрийн төлөөлөгчид, мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Чуулга уулзалтад ОХУ-ын 6 бүс нутгийн 38 компани, аж ахуйн нэгж, БНХАУ-ын 800 компани оролцож, нийт дүнгээрээ 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийлээ.
2340 өдөр