З.Оргил: Үхэр ачаад нисдэг Хойд Солонгосын “ИЛ-76”-ын загварыг олж авах санаатай байна
Дорнод/МОНЦАМЭ/ Хүүхэд ахуй наснаасаа “онгоц” цуглуулсан Зоригийн Оргилын цуглуулгаар аяллаа. Онгоц гэж “онгоцны моделиуд” юм л даа. Маршал Хорлоогийн Чойбалсангийн нисч байсан “Маршалын цагаан”, МИАТ-ын хамгийн анхны “Боинг-727”, дэлхийн хамгийн хурдан онгоц гэгддэг “Конкорд”, Монголын хамгийн анхны тийрэлтэт онгоц “ТУ-154”, дэлхийн хамгийн том, 850 хүний суудалтай, цагт 900 км хурдалдаг зорчигч тээврийн “А-380” онгоц, Чингис бондоор авсан өнөөх үнэтэй онгоц гээд тайлбарлах зуур нь тогтоож авсан нь энэ.
2193 өдөр