Хөвсгөл нуурыг зорих замдаа Евразийн хамгийн олон буган чулуун хөшөөт цогцолборыг сонирхоорой
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Усны нөөцөөр Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т ордог, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нуурыг зорих дотоод гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаараа гайхагдсан Хөвсгөл нуур Улаанбаатар хотоос 870 орчим км-т, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог.
Аялагч иргэд, жуулчид Хөвсгөл нуурыг зорин үзэсгэлэнт сайхан байгаль дундуур зорчих замдаа Хөвсгөл аймгийн нутаг дахь түүхийн дурсгалт үзмэр газрууд, жуулчдад зориулсан аялал жуулчлалын цогцолборуудтай танилцаж болох юм. Тэднээс “Уушгийн өврийн буган хөшөө”, “Аялал жуулчлалын цогцолбор”-ыг танилцуулж байна.
1792 өдөр