ГХ-ны сайд Д.Цогтбаатар элчин сайд Ж.Ж. Де Дарделийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2018-07-10 19:24:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 7 дугаар сарын 10-ны өдөр Швейцарын Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаар ярилцав.
 
Элчин сайд Ж.Ж.Де Дардел Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж ирснийг тэмдэглээд үүнийг үргэлжлүүлэх болсон нь Швейцарын Холбооны Улс Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тусгайлан анхаарч буйн илрэл болохыг онцолж, хоёр талын харилцаанд тулгарч буй тодорхой асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ