Аймгийн нийт нутгийн 55 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ
Дундговь /МОНЦАМЭ/ УЦУОШГ-ын гаргасан мэдээгээр аймгийн нийт нутгийн 15 орчим хувь нь бэлчээрийн нөөцтэй, 30 гаруй хувь нь бэлчээр хүрэлцээтэй, харин нийт нутгийн 55 орчим хувь нь бэлчээрийн даац хэтрэлттэй гарчээ. Бэлчээрийн даац Хулд сумын хойд хэсгээр 3-5 дахин, Дэлгэрхангай, Өндөршил, Гурвансайхан сумдын зүүн хэсэг, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Луус сумд, Адаацагийн хойд, урд тал, Дэлгэрцогтын баруун, урд тал, Сайхан-Овоо, Хулд, Дэрэн, Цагаандэлгэр сумдын баруун, зүүн тал, Сайнцагаан сумын нутгийн баруун хэсгээр 1-3 дахин хэтэрсэн дүнтэй байна.
2317 өдөр