М.Саруул-Эрдэнэ: Конгрессын номын санд хандивлах монгол судлалын номыг МУБИС-д хүлээж авна
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Номын баяр 38 дахь удаагаа нийслэлийн төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Номын зохиолч, орчуулагч, уншигч гурвыг нэг дор уулзах боломжийг олгодог энэхүү номын баярын үеэр АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, түүх судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэтэй уулзлаа.
6 өдөр