Гол, мөрний усны түвшин 5-45 см нэмэгджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг гол үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.
1333 өдөр