Эрүүл, аюулгүй ариун цэврийн байгууламжтай байхыг уриалж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 00-ын өдөр өнөөдөр тохиож байна.
Дэлхийн Ариун цэврийн байгууллагаас ариун цэврийн байгууламжийн
хүртээмжгүй байдал, үүнээс үүдсэн эрүүл мэнд, байгаль орчны асуудалд
дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ өдрийн арга хэмжээг
санаачлан 2001 оноос тэмдэглэж эхэлжээ. Улмаар 2013 онд НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 11 дүгээр сарын 19-нийг Дэлхийн 00-ын
өдөр болгон зарласан юм.
1263 өдөр