Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан
байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.
2022 оны 3 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр
үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө
Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.Салхи ихэнх нутгаар
баруунаас секундэд 6-11 метр.
Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр
0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм,
бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас
секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар
үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5
хэм дулаан байна.
2022 оны 3 сарын 28-наас 4 сарын 01 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 28-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн
зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас
орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн
нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон говийн
бүс нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга
шуурна. Бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс
голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.