“Түүхийн зөв талд” хамтдаа зогсохыг Пакистанд уриалжээ
БЭЭЖИН. /RIA Novosti/. Дэлхий дахинд тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа энэ үед Хятад, Пакистан улсууд "түүхийн зөв талд зогсож", олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар нягт хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шарифтай лхагва гарагт уулзахдаа мэдэгдлээ.
968 өдөр