Алдарт хөгжимчин, дижэй Авичи нас баржээ
МОСКВА. /РИА Новости/. Авичи нэрээрээ алдартай Шведийн алдарт дижей, хөгжмийн продюсер Тим Берглинг 28 насандаа таалал төгссөн тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв. Түүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Эбба Линдквистын мэдэгдсэнээр, Авичи өнгөрсөн баасан гарагт Оманы Мускат хотод шинэ төсөл дээрээ ажилж байх үеэрээ нас баржээ.
2461 өдөр