ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Т.Уугантөмөр: Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайг шаардаж байна
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутагт сүүлийн хоёр жилийн хугацаанд нинжа нар орж газар орныг сэндийчин хулгайн олборлолт хийж иржээ. Гэтэл тухайн газарт "Шувуун хар уул" ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-нд MY 00021001 дугаар бүхий 1460 га газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах лицензээ авсан байжээ. Өдгөө тус компани олборлох үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анх лиценз авахдаа нутгийн иргэдээс санал аваагүй аж. Өнөөдөр нутгийн уугуул иргэд мал сүргээ бэлчээх газар нутаггүй болж өөр аймаг сумын газар нутагт хэсүүчлэн амьдарч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа аж. Тиймээс нутгийн малчин эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж бүлэг байгуулан тус компанийн үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж холбогдох албаныханд шаардлага хүргүүлээд байгаа билээ. Ингээд Завханмандал сумын малчин эмэгтэйчүүдийн “Эв нэгдэл” эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн Т.Уугантөмөртэй уулзаж ярилцлаа. 
1469 өдөр