Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгууллаа
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-аас Цэцэрлэг суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулжээ. Тус сургуулиар сумын онцгой комисс, штабын 24, мэргэжлийн ангийн 72 нийт 96 хүнийг хамруулан, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх 10 цагийн танхимын, 16 цагийн дадлагын сургалт зохион байгуулсан. Сургалтаар штабын бүрэлдэхүүнийг мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, зудын цагийн байдалд ажиллуулж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлага эзэмшүүлжээ.
2044 өдөр