Энэ онд улаан буудайн тариалалт 14.0 хувиар өсчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-01 17:23:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймаг 9103.0 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн ч 10911.3.3 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс үр тариаг 7136.6 га, улаан буудайг 6860 га, бусад үр тариаг 276.6 га, тосны ургамлыг  2155 га, малын тэжээлийг  976.5 га, төмсийг 391 га, хүнсний ногоог 232.1 га талбайд тус тус тариалжээ.  

Намрын ургац хураалт дуусч төмс 4313.9 тн, хүнсний ногоо 2532.2 тн, ногоон тэжээл 2005.8 тн улаан буудай 6204 тн-ыг хураан авсан нь өмнөх онтой харьцуулахад улаан буудайн тариалалт 14.0 хувиар, төмс 5.0 хувиар, хүнсний ногоо 10.0 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа юм.

Намрын ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн алба хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулж, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 100 оюутан, Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуулийн 130 сурагч, “Мон алтиус” дээд сургуулийн 130 оюутан нийт 360 хүн нэмэлтээр ажилласан байна.


Холбоотой мэдээ