Эко ариун цэврийн байгууламж барьсан иргэд урамшуулал авна
Орхон /МОНЦАМЭ/ Гэр хорооллын айлууд эко ариун цэврийн байгууламж барьсан тохиолдолд урамшуулал олгохоор боллоо. Уг ажилд нийтдээ 608 сая төгрөг зарцуулна. Тодруулбал, орон нутгийн төсвөөс 277.5 сая, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 250 сая, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус хийх юм
2192 өдөр