“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэгийн цогц арга хэмжээ” үр дүнтэй хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-01 14:29:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэгийн цогц арга хэмжээ” үр дүнтэй хэрэгжиж аймгийн брэнд ажил болж чадсан юм. Түүгээр зогсохгүй улсын хэмжээнд жишиг болж, сайн туршлага болон түгж буй.

Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулсан үзлэгт нийтдээ 1583 иргэн хамрагдаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ “Мэдээллийн цахим сан”-д баяжилтаа хийлгэсэн байна. Үзлэгийн үр дүнд Хүдэр сумаас бэлгийн замын халдварт өвчин илрээгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн тухайд Хүдэр сум тэмбүүгүй дөрөв дэх сумаар нэрлэгдлээ. Энэ нь салбар дундын хамтын ажиллагааны үр дүн бөгөөд Хүдэр сумын Засаг дарга, төр төсвийн байгууллага, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын зүтгэлийн үр шим хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од онцоллоо.

Энэхүү үзлэг нь Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “Эрүүл мэнд 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явуулжээ.

                                                                                                                             

Холбоотой мэдээ