Хот тохижилтын газарт хог ачиж тээвэрлэх машин шийдэж өгнө
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай зөвлөгөөн 9 дүгээр сарын 25-нд болж 51 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 4, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын агентлагийн дарга 14, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга 9, нийт 27 удирдах ажилтан оролцож, ирц 52.9 хувьтай байв. Шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэбулган сумын “Хот тохижилт” ААТҮГ-т 2020 оны аймгийн ОНХС-гаас хог ачиж тээвэрлэх нэг машин шийдвэрлэж өгөхөөр боллоо.
2205 өдөр