Архангай аймгийн Багшийн сургуулийг 250 гаруй оюутан төгсөж байна
Архангай /МОНЦАМЭ/. МУБИС-ын Архангай аймаг дахь салбар Багшийн сургууль нь 60 гаруй жилийн түүхтэй, баруун болоод төвийн бүсийн багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг анхны сургууль юм. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд өдрийн МХУЗ, СӨБ, Бага боловсрол, мэдээлэлзүй-математик, эчнээ ангитайгаа нийлээд 1200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд дөрөвдүгээр курсын долоон бүлгийг 200 гаруй оюутан төгсөж, “Эрдмийн баяр”-аа өнөөдөр Дэмид жанжны талбайд хийлээ.
3009 өдөр