Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сарын аян хаалтаа хийв
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон зарлаж олон ажил арга хэмжээг зохиодог. Сарын аяны хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 200 гаруй иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үзлэг шалгалт хийн, газар дээр нь заавар зөвлөмж, чиглэл өгч ажилласан байна.
3004 өдөр