Дулааны станц “дуншаа” ч үгүй байна
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт дулааны станцыг концессын гэрээгээр барьж эхлээд долоон жилийн нүүр үзэж, ашиглалтад орох байтугай, “дуншаа” ч үгүй байна.
Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдэд дулааны станцын барилга угсралтын ажлын явцын тухай танилцуулахдаа “Станцын угсралтын үйл ажиллагаа зохих норм, дүрмийн түвшинд явагдаагүй, ашиглалтын үеийн бэлтгэл бүрэн хангагдаагүй зэргээс гадна туршилт тохируулгын ажлыг ирэх сард багтаан эхэлж чадахгүй бол 2017 онд ашиглалтад орох боломж бүрдэхгүй байх магадлал өндөр байна” гэсэн дүгнэлтэд хүрлээ.
3123 өдөр