Ирэх онд татварын орлого нэмэгдэнэ
Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг буруулах замаар татварын тэгш шударга тогтолцоог бэхжүүлнэ гэж төсвийн хүрээний мэдэгдэлд маш тодорхой тусгажээ. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд татварын орлого 2018 онд 541.4 тэрбум, 2019 онд 638.2 тэрбум, 2020 онд759.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх гэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа олсон бодлогыг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2018 онд 6,808.4 тэрбум, 2019 онд 7,803.1 тэрбум, 2020 онд 8,759.2 тэрбум төгрөг хүрнэ.
УИХ-аар батлаад байгаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн тухай хуульд зааснаар хууль болон батлагддаг. Улмаар улсын төсвийн төслийг боловсруулах үндэс суурь нь болж өгдөг өөрийн онцлогтой. Улсын төсвийн хүрээний мэдэгдэлд ийм шинэчлэл хийснээр татварын орлого 2018 онд 5,797.1 тэрбум, 2020 онд 7,643.4 тэрбум төгрөг болж тус тус нэмэгднэ гэж үзсэн байна.
3027 өдөр