2016 оны Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг хэлцэж, 2018 оныхыг батлав
Бүлэг, зорилт тус бүрээр нь авч үзэхэд, Үндсэн чиглэлийн арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан долоон их наяд 311,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318,1 тэрбум, гадаад эх үүсвэрээс нэг их наяд 541,5тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар таван их наяд 496,4 тэрбум бусад эх үүсвэрээс 15,4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр болсон аж.
Мөн дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг үе шаттайгаар буруулах замаар өрийн дарамтыг арилгах, төсвийн тогтвотой орлогын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, төсвийг хумих бодлогын арга хэмжээг 2018 онд хэрэгжүүлэхээр болсон тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 1,8 хувиар өснө. Бодит байдал дээр эдийн засаг, нийгмийн хөгжил Үндсэн чиглэлд тусгаснаас илүү өсөх боломжтой гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа гэнэ. 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөв, хямралт байдлыг тогтворжуулах цаашид өсөлт гарах суурийг тавих онцлогтой Үндсэн чигэл батлагдсан гэж үзэж болох нь .
2767 өдөр