Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1, 2-р хавьтлын иргэдийг тусгаарлалаа
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай хүүхэд нас барсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 15, хоёрдугаар хавьтал 11 хүн бий бөгөөд нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.
192 өдөр